Орон нутгийн АН-ууд О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгэж авахыг УДШ-ээс хүслээ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Онцлох/wetransfer-dcae44/1.jpeg

Ардчилсан намын үл ойлголцол улам эрчимж байна. Тодруулбал, орон нутаг дахь АН-ын гишүүд, дэмжигчид болон аймаг, сумдын АН-аас намын дарга нар болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй холбоотой маргаанд байр сууриа өнөөдрөөс илэрхийлж эхэллээ.

Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ зэрэг аймгууд АН-ын даргаар О.Цогтгэрэлийг ёсчлон батламжилж авахыг хүссэн албан бичгийг Улсын Дээд шүүхэд явуулжээ.  Ардчилсан намын мэдээлж буйгаар бусад аймаг, сумдууд ч гэсэн уг саналд нэгдэх юм байна.

legacy:hereglesen zurag/Онцлох/wetransfer-dcae44/2.jpeg legacy:hereglesen zurag/Онцлох/wetransfer-dcae44/3.jpeg legacy:hereglesen zurag/Онцлох/wetransfer-dcae44/4.jpeg