МАН: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын АН-ыг булаацалдсан "зодоон" нь асуудлыг ийм болгож байна

Улс төр
UBn team
Унших: 1 мин 55 сек
240
legacy:hereglesen zurag/Онцлох/wetransfer-dcae44/183446955_489758588891880_3346384545238015458_n.png

Талбай дээр өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй холбогдуулан МАН-аас дөнгөж сая сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай нэг л хүн нэр дэвших хуультай байгаа. Өнөөдөр Ардчилсан нам дотоод асуудлуудаасаа болоод хоёр хуваагдаад 2 хүн нэр дэвшүүлчихлээ. Тэр асуудлаасаа болоод АН-ын нэр бүхий гишүүд Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан нэртэй хоёр хонож байна. Энэ асуудлаа өнөөдөр намын асуудал бус, нийгмийн асуудал, төрийн асуудал болгох зорилготойгоор өлсгөлөн зарлаж байгааг МАН-ын зүгээс эрс буруушааж байгаа. Өнөөдөр АН-ын үе үеийн даргаар ажиллаж байсан, цаашлаад АН-аас нэр дэвшээд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эрхмүүд болох Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын АН-ыг булаацалдсан "зодоон" нь уг асуудлыг энд хүргэлээ. Энэ асуудал нь АН-ын л асуудал. Монгол төрийн асуудал биш ээ. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй төрийн сонгуульд орох гэж байгаа нь эдгээр улсуудыг ичгэвтэр харагдуулж байна. Дарангуйлал тогтох нь ээ гэж улс төр хийж байгаад гайхаж байна. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ орлоо. Монгол Улс нэг хүний болон нэг намын дарлалд орох ямар ч боломж байхгүй гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. 2012-2017 онд Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар өнөөдөр талбай дээр хэвтэж байгаа Н.Алтанхуяг нар ажиллаж байсныг монголчууд мэднэ. Тэр үеийг дарангуйллын нийгэм гэх юм уу. Уучлаарай, Н.Алтанхуяг гуай тийм зүйл байдаггүй юм аа. Ардчилсан оронд сонгуулиараа цэвэр өрсөлдөөд ард иргэдээсээ мандат авсан нам бодлогоо хэрэгжүүлэхээр төрд ажилладаг юм. Өнөөдөр та бүхэн 30 жилийн өмнө жагсаал хийгээд өлсөж байсан шигээ улс төр хийх гэж байгаа бол тийм зүйл байхгүй ээ. 

Ардчилсан намын залуучууддаа уриалмаар байна. Та бүхэн минь намаа цэвэрлээч ээ, Энэ ардчилсан намын ахмадууд нь залуучууддаа зайгаа тавьж өгөөч ээ. Бид шинэ үеийн улстөрчид. Шинэ бодлогоор, шинэ арга барилаар өрсөлдмөөр байна. Залуучууд нь намынхаа эрх мэдлийг авч намаа шинэчлээч ээ. Өнөөдөр цагдаа, эмч, онцгой гээд маш олон хүн ямар их хэмжээний мөнгө санхүү, хүч хөдөлмөр зараад ковидын эсрэг ажиллаж байна. Гэтэл та бүхэн хэн нэгнийг эрх мэдэлд аваачихын төлөө талбай дээр өлсгөлөн зарлаад сууж байна. МАН хуулийн дагуу нэр дэвшсэн хэнтэй ч хуулийн дагуу өрсөлдөхөд болно оо" гэж мэдэгдлээ.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    АН- ыг Баттулга, Элбэгдорж ,Алтанхуяг , Ганбат , Эрдэнэ , дээр нь нэрмээс болж С.Ганбаатар ... гэх мэтийн хүмүүс гутаасаар АН -ыг ямар ч нэр хүндгүй болгож орхилоо.

  • З
    За

    Ануусууд гэж одоо бузарууд л болж шинэ залуу шударга ардчилсан ардчилалтай залуучууд АН -ус агаар шиг хэрэгтэй байнаа ... энэ хэдэн донтой хөгшин хулгайч луйварчид ардчилалыг алж булааж хулгайлж дууслаа ..жэнко гахайгаа л үүрч дууслаа ... ээбий мэгдэн сандарч үүл салганан чичирч алтанхуй ичимдэгээ маажаад сууж байна

  • З
    зочин

    Хүрэлсүхийг ,гаргах ,гээд ,хэт ,яаран ,хууль ,өөрчилж тэр бүү хэл үндсэн хуулийн зарим заалтыг сонгуулийн хуулинд зориуд оруулахгүй орхигдуулж байгаа нь нийтэд муухай харагдуулж байна. Түүнийг шийд.

  • С
    Сайн байна уу

    Тийм АН ын заваан зодоон Баттулгын хор

  • И
    Иргэн

    Албан тушаал өндөр суудал өөрсдийн эрх ашгийн төлөө ард түмэн ардчиллын нэрийг бүү ашигла та нарт хууртаж болсон

  • Z
    zochin

    АН-ын дотоод зөрчилийг ард түмний эсрэг турхирч байгааг эсэргүүцэж байна. Баттулга, Элбэгдорж 2-ын зөрчил туйлдаа хүрсэн харагдана, тамга булаацалдаж, дээд шүүхээр шийдүүлэх гээд маргалдаж байгаа нь 2 ерөнхийлөгч өөрсдийн дээд шүүхийн шүүгчидээр өөр өөрсдийн талдаа шийдүүлэх гээд өдийг хүрсэн. Энэ хэрүүл, албан тушаалын төлөөх зодоондоо төр, ард түмнийг хутгаж байгаад үнэхээр дургүй хүрч байна. Эрх мэдэлгүй ялагдаад ирэхээрээ ард түмэн дэмжээрэй гэж хашгирдаг заваан улс төрчидийг битгий сонгож бай лда.

  • З
    Зочин

    Эрүүл хүн л юм бол Элбэгдорж ерөнхийлдэгч бол илүү ихийг хийсэн, эрдэм боловсролтой, төрийн жинхэнэ эр шүү дээ. Юун Баттулга луйварчин, хулгайч, төрөөс идэж дуусдаггүй, төрийн дээд сэндийд суучихаад аймшигтай юм хийж буй дахин харагдахгүй байх ёстой хүн. АН ч гэсэн энэ хүнээ намаасаа хөөх нь зүйтнй.

  • B
    BOLD

    AN ZAILTSGAA

  • З
    зочин

    Энэ өлсгөлөн зарлаад байгаа гишүүдийг чинь солиоруулдаг вакцинаар тарьчихаагүй байгаа.Улс төрийн өлсгөлөн гэчихээд янз бүрийн зураг тавьж шоудаад,заримдаа бүр маскаа аваад биесээ налчихсан зурагч байх шиг,хиншүү Гамбаа ах бүр залуу бүсгүйтэй маазраад маасганаж байгаа бичлэг нь хүртэл яриа хөөрөөтэйгээ тавигдсан байх юм.Ард түмнээ басаж доромжлоод байгаамуу, гайхуулаад байгаа юмуу. Гамбаа өвөл өлсгөлөн зарлахдаа өөрийгөө шатаана гэж дүвчигнэсний дараахан нэгэн залуу өөрийнх нь хэвтэж байсан оромны ойролцоо өөрийгөө шатаасан.Ийм хар мөртэй нөхөр ерөнхийлөгч болно гэж зүтгэснийг бодохоор зэвүү уураа барьж ядах юмдаа.

  • С
    Судлаач

    Нэг намын нэг хуний дарангуйлал тогтоохоор улайран зутгээд байгаа МАН-ыг уйл ажиллагааг хязгаарлахад еронхийлогч маань оролцохгуй бол болохгуй нь бна шуу. Тухайлбал С.Эрдэнийг хийсэн гэмт хэргээр нь барьцаалж байж АН-ыг дотроо 2 хуваагдсан мэт харагдуулахыг оролдож бна. Тэгээд МАН нь УБЕГ-ын Дашдаваагийн Чинтулга гэдэг ажилтанаар С.Эрдэнэд АН-ын тамгийг дахин хийж огч АН-ыг 2 тамгатай болгож хэрэлдуулж эхэлсэн юм. Чинтулгын аав Б.Дашдаваа нь МАН-ын дарга байсан Б.Даш-ендонгийн торсон дуу тул МАН-ын даалгавраар Д.Чинтулга нь АН-ын тамгийг дахин хийж огсон хэрэг л дээ. Энэ бухэн нь МАН Еронхийлогчийн сонгуульд ялаж Монголд нэг намын У.Хурэлсух гэдэг нэг хуний гарт бух зуйлыг огч НЭГ ХУНИЙ ДАРАНГУЙЛАЛ ТОГТООЖ сорог хучин болох АН-ыг САМАРЧ байгаа уйлдэл шуу дээ ах дуу нар минь. Тэгэхээр Монголчууд бид У.Хурэлсух гэдэг цэргийн бага даргын дохио зангаагаар амьдрах болох нь бна шуу дээ. Монголчууд бид 1990 онд уунийг хусэж ардчилсан хувьсгал хийж, нийгмийн байгуулалаа оорчлоогуй юм шуу.

  • T
    Tnx

    Yag uneniig shuud helj. Sain bna

  • З
    залуу гишүүн

    Нээрээ МАН-д чинь Н.Учрал,Аюурсайхан,Л.Энх-Амгалан, Б.Энх-Амгалан,Б.Энхбаяр, Ганбаатар,Ж,Сүхбаатар,Булгантуяа, Б.Жавхлан, Бямбацогт,Мөнхбат,Баатарбилэг Ж.Энхбаяр,Амарбаясгалан, Амарсайхан,Тулга,Эрдэнэжамьян,Батшугар гээд шижгэнэсэн боловсролтой сайхан залуучууд зөндөө байна.Атаархчихлаа.Манай нам үеэ өнгөрөөсөн, нэр нүүрээ барсан албан тушаалын шунал тачаалдаа хөтлөгдсө өвөө нараасаа салахгүйгээр урагш алхахгүйнээ.Ардчилла аврахын төлөө нэгдэцгээе

  • А
    АН-ын ахмад

    АН,монголын ардчилал ийм болтлоо гажуудаж өтөнд идэгдсэн нь хэний буруу вэ гэдгийг иргэд тунгаан бодох хэрэгтэй.АН-ыг нэг хүний нам болгон хувьчилж аваад дэлбэртлээ баяжиж улсын баялгийг дээрэмдэхийн тулд намдаа салхи оруулж залуучуудаар цус сэлбээгүй өдий хүртэд хаанчилж ирсэн Н.Алтанхуяг,З.Энхболд, С.Эрдэнэ,Х.Баттулга нарын бэртэгчингүүдийн учруулсан хорлол. Өнөөдөр Алтанхуяг,С.Эрдэнэ нараас өөр 50 нас хүрсэн нэр цэвэр боловсролтой,эх орныхоо төлөө чин үнэнчээр зүтгэх залуусыг эд нар дэмжиж бэлтгээгүй боловсон хүчний нөөцгүй байна.Гэтэл өрсөлдөгч МАН 1980,90-ээд оны бүтэн үеэр эгнээгээ өргөтгөж эрх мэдлээ тавьж өгч эрс шинэчлэгдэж байгааг харах хэрэгтэй..Төрийн өндөр албанд яамны сайд, ерөнхий сайдаар 16 жил ажиллахдаа гялайх гавьяагүй гэр бүлээрээ идэж улсаа өрөнд баригдуулсан Н.Алтанхуягаас өөр хүн байхгүй байгаа нь гутамшиг.АН-ын залуучууд нэр нүүрээ барсан зөнөг өвөөг шүтэж өлсөхийнхээ оронд намаа шинэчлэх талаар сэтгэх цаг болжээ.

  • Z
    Zochin

    MAH martaj bgui shuu.N.Enhbayriiga yaj jiij MAXH gej 2 huvaagdaj bolj baisnaa

    • S
      SS

      Тэгээд АН хуваагдаад л 2 нам болно биз дээ. Тэрэнд чинь мхртаж санах ямар хамаа байна!!!

  • З
    Зочин

    АН ийм болохоор л ялагдаад байдаг юм Хэн дуртай нь АН-г ашигладаг Энэ удаа Баттулга АН-г өөрийн өш хонзондоо ашиглачихлаа. хэлэх ч үг алга даа АН өөрсдөө буруутай

  • З
    Зочин

    Хамаг хагарал талцал үүсгэж зориуд хорлочихсон та нараас ийм л үг гарна л даа.мангарууд мангасууд.

  • С
    Судлаач.

    МАН нь С.Эрдэнийн хийсэн гэмт хэргээр нь барьцаалж байж АН-ыг дотроо 2 хуваагдсан мэт харагдуулж байгаа юм. Мон МАН нь УБЕГ-ын ажилтан Дашдаваагийн Чинтулгаар С.Эрдэнэд АН-ын тамгийг дахин хийж огч АН-ыг 2 тамгатай болгосон юм. Чинтулгын аав Б.Дашдаваа нь МАН-ын дарга байсан Б.Даш-ендонгийн торсон дуу шуу дээ. Ингэж л МАН нь Еронхийлогчийн сонгуульд ялахын тулд АН-ыг самарч байгаа юм шуу дээ ах дуу нар минь.

  • З
    зочин

    ӨНӨӨДӨР АН-Д БОЛЖ БАЙГАА ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ БОЛ НАМУУДЫН АСУУДАЛ БИШ. МОНГОЛЧУУДЫН АНХААРЛЫГ САРИНУУЛАХ ГЭСЭН ЗАЛЬ МЭХ. ЭНЭ ДҮЙВЭЭНЭЭР ДАЛИМДУУЛЖ ОФФШОР ,ЛУЙВРЫНХАА АСУУДЛУУДЫГ МАРТАГНУУЛАХ, СОНГУУЛЬД ХҮРЭЛСҮХИЙГ ЯЛУУЛЖ ЯЛНААС МУЛТРАХ , БҮР ЦААШЛААД БАЙГАЛЫН БАЯЛАГТ ОЛОН ЖИЛ ЭЗЭН СУУХ ХҮСЭЛТЭЙ ЛУЙВАРЧИДИЙН ШУНАЛ Л БАЙГААГ ОЛЖ ХАРАХГҮЙ Л БАЙНА УУ......ЗАРИМ НЬ СИСТЕМИЙН ГАЖУУДАЛ Ч ГЭХ ШИГ. ЭНЭ БОЛ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭЖ БАЙГАА ТОМ ГЭМТ ХЭРГИЙН ЭХЛЭЛ ШҮҮ.

  • З
    Зочин

    Үнэн шүү. Нүдний булайнууд Энэ Баттулга Алтанхуяг 2 г чинь ийм цагаандаа гарсан новшнууд гэж яаж мэдэхийн.АН н амийг таслах нь

  • Н
    Н.Энхээ

    Юу үнэн энэ үг л ҮНЭН байна. Өөрсдийн бурууг бусдад тохох гэсний хэрэггүй шүү дээ.Хайран ч АРДЧИЛАЛ... залуу насаа золин байж хийсэн АРДЧИЛАЛ минь ингээд "ИЧГҮҮР" болон дууслаа....

  • З
    зочин

    яаг үнэн шүү энэ нэг л сонин өлсгөлөн байнааа

  • З
    зочин

    зөвөө зөв

  • З
    ЗОЧИН

    САНААНД ЧИНЬ ТААРАХГҮЙ СЭТГЭГДЭЛ БИЧВЭЛ УСТГААД БАЙГАА БИЗДЭЭ.