Ц.Ганзориг: Тээврийн хэрэгслүүд 07:00-22:00 цаг хүртэл зорчих боломжтой

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Ц.Ганзориг-1.jpg

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг зорчигч тээвэр болон нийтийн тээврийн хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

"Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу 07:00-22:00 цагаас бусад цагт хөл хөдөлгөөнийг хязгаарлана. ААН-үүд 07:00-22:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно" гэв.

Мөн вакцины хоёр тундаа хамрагдаж, 14 хоносон иргэд үсчин, гоо сайхнаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд 5-р сарын 15-наас эхлэн мөн дээрх иргэд фитнес, йогад хичээллэж болно. Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-ныг хүртэл нээхгүй. Газар тариалан эрхлэгчдийн хувьд тухайн аймгаас ирсэн хүсэлт, вакцинд хамрагдсан эсэхэд үндэслэн PCR шинжилгээг өгч зорчих юм байна.