УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгаланг чөлөөлж, Т.Баярхүүг томилно

Улс төр
UBn team
Унших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/Онцлох/wetransfer-dcae44/wetransfer-e3f741/bayr.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Онцгой Байдлын Ерөнхий газар дахь Улсын Онцгой Комиссын Шуурхай штабт ажиллав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Онцгой Байдлын Ерөнхий газрын бие бүрэлдэхүүнд хатуу хөл хорионы үед уртасгасан цагаар ажилласанд талархал илэрхийлж, “Улбар шар” түвшинд шилжиж буй цаг үед анхаарал алдалгүй шат шатандаа хариуцлагатай ажиллахыг сануулав.

Мөн УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгаланг чөлөөлж, түүний оронд Тагнуулын Ерөнхий Газрын Хэвлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүг томилох асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэх үүргийг өгч байна” гэв.

Баяр

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Салхи хаашаа хамхуул тийшээ, эрх мэдэл хаашаа Баяр

    Энэ Баярхүү гэж одоо хаана л эрх мэдэл их мөнгөний ажил байна тийшээ л явж байх юм. АТГ-т ажиллаж байхдаа байсхийгээд л хурал хийж авлига хэмээх мангастай байлдаад ялж байгаа ухааны юм ярьдаг байсан. Дараа нь ТЕГ-т очиж эх орноосоо урвагчидтай төрийн эрхийг хууль бусаар авагчидтай байлдаж буй л гэсэн. Одоо УОК-ын нарийн бичгийн дарга болж байх юм. Өнөөгийн бэртэгчин залуучуудын улс төр хөөж карьер хөөдөг жишээ л юм даа.МАН-тай хамт л амьдраад байх юм.Арай дэндэж байна.