Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 639 тохиолдол батлагдаж найман хүн нас барлаа
00

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 639 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 45459 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 593 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 37 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4800 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-2642
Хүндэвтэр-1542
Хүнд-506
Маш хүнд-110 хүн байна.
Энэ хугацаанд 1287 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 32660 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд найман хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 170 болсон байна.



