Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 68.9 мянган ажлын байр устсан цаг үед манай Засгийн газар байгуулагдсан

Улс төр
UBn team
Унших: 1 мин 1 сек
50
legacy:UbnWeekend/Oyun.png

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоногийн ажлаа танилцуулав. Улмаар сэтгүүлчидтэй уулзалт хийж байна. Уг уулзалтаар тэрбээр "Манай Засгийн газар амаргүй цаг үед байгуулагдсан. Дэлхий тэр чигтээ цар тахалын өмнө сөхөрч байна. Гэхдээ манай улс цар тахлыг 10 сар дотооддоо алдалгүй барьж чадсан. Энэ нь вакцинжуулалттай залгах шууд цаг үеийг хожиж чадсан алхам. 

Цар тахал эдийн засаг 2 бол урвуу хамааралтай. Хөдөлгөөн ихсэх тусам цар тахлын тоо нэмэгддэг. Хөдөлгөөн хорих тусам цар тахлын тоо багасч, эдийн засаг агшдаг. Энэ хоёр заагийн дундуур хэрхэн явах вэ гэдэг сорилт ирсэн. Эдийн засаг 5.3 болж агшсан цаг үе таарсан. Төсвийн нийт алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь 12.3 хувь болж төсөв тасалдсан. 

Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан 8 орчим их наяд төгрөг буюу 7.9 их наяд төгрөг Төв банкны үлдэгдэл болж Төв банкинд гацсан. Нэг үгээр хэлбэл, банкууд зээл гаргахаа больж, ААН-үүд үйл ажиллагаагаа явуулахаас айж эхэлсэн. 

Тиймээс зах зээлд байгаа бэлэн мөнгөний урсгал туйлын ихээр хомсдож, 68.9 мянган ажлын байр байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ засгийн газар нүүр тулсан" гэлээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулах бөгөөд бид шуурхай мэдээлэх болно. 

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    саран

    ажлаас халахдаа мөнгө хөрөнгөгүй халсан. манай хамаатнууд бүгд хов хооосон хоцорсон. бүгдээрээ уб т төрж өссөн байж хов хоосон хоцорч ихэнх нь эрт үхсэн. энэ муусайнуудын хажууд царайлаг өндөр хүмүүс байсан юмсан

  • С
    саран

    ардчилал гарч ирээл олон хүнийг ажлаас халсан. соц үед бүх хүн ажилтай байсан. төрийн үүрэг бол ажлын байр олгох байлаа.

  • Ч
    ЧИ ХУРЭЛСУХЭЭ МУУХАЙ ДООШ НЬ ХИЙЛЭЭ ДЭЭ ЕНЕЕ ОРОЙ

    Енее орой Хук ман-гар-аасаа бас нэг шанаа авч дээ хахахахах

  • О
    Ондор настан.

    Оюун-эрдэнэ ээ чи оорийн гэсэн толгойгуй зовхон У.Хурэлсухийн УТСАН ХУУХЭЛДЭЙ шуу дээ.Чиний энд ярьж хэлж, хийж байгаа бух зуйл чинь Хурэлсухийг Еронхийлогч болгохын тулд МАН-аас хийж байгаа СОНГУУЛИЙН ШОУ шуу дээ. Улс орон даяар халдварт овчин тарааж, одор бур хэдэн арваар нь цоохон Монголчуудыгаа ухуулж улмаар огт шаардлагагуй уед хол хорио тогтоож байж иргэдийнхээ эрх чолоог хязгаарлаж байгаад Ундсэн хуулийн цэц, Ундэсний аудитын газар, Дээд шуух, Сонгуулийн еронхий хороо зэрэг байгууллагуудаар хууль бус шийдвэруудийг удаа дараа гаргуулж байгаад У.Хурэлсухийгээ Еронхийлогч болгох санаатай бна уу? Тэгээд Хурэлсухийн зурагны омно Монголчууд бид зогсоож байгаад моргуулж, залбирч амьдруулах болж бна уу? Харагдаач. МАН-ыг хир зэрэг солиорч байгаад унахыг хамтдаа харнаа гайгуй.

  • F
    fn

    Монгол улсын иргэн бүр коммунист болчихвол Хүрэлсүх энэ 2 т их амар болох байх.