Фото сурвалжилга: Банкны картаа хураалгасан иргэд 300 мянган төгрөгөө авахаар оочерлож байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 13 сек
00
legacy:Амараа зураг/ахмад банк/IMG_4633.JPG

Хөл хорио сулармагц банкуудын ачаалал ихэсч, үүдээр нь ахмадын цуваа жирийдэг дүр зураг тогтох боллоо. Өнөөдрөөс эхлэн тэтгэврийн зээлгүй 238 мянган ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон талаар өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар дуулгасан. Энэ мэдээллийн дагуу банкны үүд сахин сууж буй ахмадуудыг сурвалжилхаар манай сурвалжилах баг хөдөллөө.

legacy:Амараа зураг/ахмад банк/IMG_4648.JPG

Өдрийн 12.00 цагийн үед хотын төвийн хэд хэдэн банкуудын үүдэнд 15-25 орчим хүн оочерлож байна. Ахмадуудаас банкны үйлчилгээг биеэр ирэн авч байгаа талаар тодруулахад, "Банкны карт сунгаж өгнө гээд хураагаад авсан. Гэтэл одоо карт ч байхгүй, 300 мянга ч байхүй" гэх тайлбар өглөө.

legacy:hereglesen zurag/ахмадууд, тэтгэвэр, төрийн банк.jpg

Мөн иргэдийн зүгээс "Хөл хорионы үеэр банкны картны хугацаа дууссан учир картаа сунгуулах гээд иртэл ийм их оочертой байна" гэлээ.

Тэтгэврийн зээлэнд хамрагдаагүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн урамшууллын талаар тодруулахад "Миний 300 мянган төгрөг ороогүй болохоор энд ирсэн. Харин тэр тэтгэврийн зээл аваагүй хүмүүст миний нэр багтсан. Гэхдээ тэр нь үнэт цаас юмуу бэлэн мөнгө юмуу гэдгийг нь мэдэхгүй байна. ХНХ-ын сайд ахмадуудын 300 мянга авсан дансанд нэг саяыг нь хийнэ гэсэн мэдээллийг зурагтын мэдээнээс авсан. Түүнээс өөр мэдээлэл алга" гэв.

legacy:Амараа зураг/ахмад банк/IMG_4700.JPG

"300'000 төгрөг тараахаас өмнө та нарын картыг шинэчилнэ, нэг жилийн хугацаатай байсан картыг дөрвөн жилийн хугацаатай болгож өгнө гэж хэлээд хураагаад авсан. Өнөөдөр 300 мянгаа ч авсан юм байхгүй, картаа ч авсан юм байхгүй оочерлоод сууж байна. Захын хороололд бол иргэд зодолдож байна" гэв.

legacy:Амараа зураг/ахмад банк/IMG_4742.JPG legacy:Амараа зураг/ахмад банк/IMG_4651.JPG legacy:Амараа зураг/ахмад банк/IMG_4743.JPG legacy:Амараа зураг/ахмад банк/IMG_4679.JPG