Г.Ганбаяр Унгарын дээд лигээс мөнгөн медаль хүртжээ

Бусад
С.Хонгорзул
Унших: 1 мин
30
legacy:hereglesen zurag/хөлбөмбөгч ганбаяр.png

  Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, алдарт Пушкаш академийн довтлогч Ганболдын Ганбаяр багийнхаа хамт Унгарын дээд лигийн тэмцээнд оролцож медалийн эзэд боллоо.

  Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2015 онд эхлүүлсэн "Пушкашийн хүүхдүүд" төсөлд 10 гаруй хөвгүүд хамрагдаж, эхнээсээ үр дүн үзүүлсээр байна. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, “Ирэх намар монгол хүү Г.Ганбаяр Европын цомын төлөө тоглохыг бид бүхэн үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэг эх, гэр бүл, Хоромхон клуб, шигшээ багийнхан, МХБХ-ны хамт олон, зөвлөл, Унгар дахь Элчин сайдын яам, фэнүүдэд нь баяр хүргэе” хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гомбо Ариунболд

    Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, алдарт Пушкаш академийн довтлогч Сэлэнгэ нутгийн хүү Ганболдын Ганбаяр багийнхаа хамт Унгарын дээд лигийн тэмцээнд оролцож медаль хүртсэнд баяр хүргэе, Уйгагүй шаргуу бэлтгэл сургуулалт, хөдөлмөрийн дүнд дээрхи амжилтанд хүрсэн дүүдээ спортын өндөр амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ёрөөе. Мөн аав Ганболд, ээж Дариад Сэлэнгэ аймгийн өсвөрийн хөл бөмбөгийн багийг бүх талаар нь дэмжиж туслаж байдагт нь талархал илэрхийлье

  • С
    Сэлэнгэ

    Сэлэнгэ нутгийн хүү Ганболдын Ганбаярт баяр хүргэж эрүүл энх, аз жаргал цаашдынх нь спортын ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ёрөөе

  • М
    Монгол

    Баяр хүргэе! Манай залуус бусдаас юугаараа дутна гэж?! Монголын залуучууд урагшаа!