"НД-ын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлийг хэрэгжих хугацааг хойшлуулна"

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/Javkhlan.jpg

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмж нийт 26 хувийн шимтгэл авахаар болсон талаар НДЕГ-аас мэдээлж байсан. Гэвч энэхүү шийдвэрт ард иргэд ихээхэн бухимдалтай байгаа юм.

Харин уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө. Тэрбээр "Долдугаар сарын 1-нээс НДШ-ийг хоёр хувиар нэмэх асуудал 2017 онд шийдэгдсэн байсан. ОУВС болон бусад гадаад орны өмнө хүлээсэн үүрэг байгаа. Тиймээс 2020 онд энэ асуудлыг шийдэх байсан ч бид хойшлуулсан. Одоо дахиад хойшлуулах асуудлыг ярилцаж байна. Энэ асуудлыг Засгийн газар дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд өчигдөр 100 хоногийн тайлангийн үеэрээ хэлсэн" гэлээ.