Ц.Мөнх-Оргил: АН-ын тамга тэмдэгийн асуудалд хяналт шалгалт хийнэ

Улс төр
UBn team
Унших: 1 мин 20 сек
130
legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/Capture.JPG

АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад 7 хонож байна. Улмаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан МАН, АН-ын гишүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан юм. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж байна. 

Харин дөнгөж сая /17.30 цагт/ УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нар Сүхбаатарын талбайд гарч ирэн мэдээлэл өглөө. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "АН-ын бүлгийн гишүүд тодорхой санал тавьсан. Тэр саналуудыг бид хүлээж авсан. Тухайлбал,

1-рт:  АН-ын тамга тэмдэг өгсөн асуудал хууль дүрмийн дагуу явсан эсэх, УБЕГ-ын зарим албан хаагчид ажлаа зөв хийсэн эсэх, үүнд ажлын хэсэг хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргана.

2-рт: Улсын дээд шүүхийн Тамгын газраас улстөрийн намын дагуу лавлагаа гаргасан. Тамгын газраас гаргасан лавлагаа нь хууль тогтоомжийн дагуу гарсан эсэхийг шалгаж, үнэлэлт дүгнэлт гаргана. Дээд шүүх биш Захиргааны байгууллагыг нь хэлж байна шүү. 

3-рт: СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар ТББХ-нд мэдээлэл сонсоно. Хууль дүрмийн дагуу явж байгаа эсэхэд мэдээлэл сонсоно. 

4-рт: АН болон АН-ын зарим гишүүдээс АТГ-т төрийн зарим албан хаагч нартай холбоотой гомдол гаргасан. Уг асуудалд АТГ ямар арга хэмжээ авч байгаа эсэх талаар мэдээлэл сонсоно. Гэхдээ хуулиа баримтална. 

5-рт: УИХ-ын даргын захирамжаар Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах УИХ-д өргөн барих ажлын хэсэг ажиллана. Бэлтгэл ажил хангагдсан. Бүх намууд оролцоно. УИХ-аас гарах ажлын хэсэгт манай ажлын хэсэг үүсээд байгаа нөхцөл байдал, бүртгэл, тамга тэмдэгтэй холбоотой асуудлаар дүгнэлтээ гаргаж өгнө" гэлээ. 

Улмаар АН-ын бүлгийнхэн өлсгөлөнгөө зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. 

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН

    АТГ - Т ШАЛГАГДАЖ БАЙГАА 20$ САЯ ДОЛЛАР БААСАНЦОГТЫН ГАНСҮХИЙН ХЭРГҮҮДЭЭР НАЙМААЛЦАХНЭЭ ДЭЭ БАТТУЛГЫН ЭНЭ ХОЁР ХҮНИЙ ТѲЛѲѲ ѲЛССѲН БИШ БАЙГААСАЙДАА

  • Д
    Дөвжир

    Талбай дээр өлсөглөн заралсан нөхдүүд чинь ард түмний төлөө биш Баттулгыг яаж энэ суудалд нь үлдээж цаг хожих улс төр жагсаал цуглаанд уриалж ерөнхийлөгчийн сонгуулийг яаж хугацаанаас нь хойшлуулах вэ гэсэн арга ядсан арга наадуул чинь 10хоног суулт хийж чадахгүй арчаагүй хүмүүс шүү

  • Z
    zochin

    ajil zavhruulsan zavaan yumnuud, dargaa ch songoj chadahgui, namaa ch avch chadahgui novsh yum.

  • У
    Уншигч

    Хуулиар, хуулийн хүрээнд явагдсан ажил, асуудлаас юу ч олж долоохгүй. Яахав, ямар нэг шалтаг олж өлсгөлөн нэртэй суултаар зогсоохгүй бол болохгүй биз. Унасан нэр хүнд чинь сэргэхээсээ өнгөрсөн, хохь нь ээ л гэхээс өөр үг алга

  • Д
    ДД

    Энэ намаас бүртгэсэн хүнийг болиод Нам дотроос нь нэг хүн гаргуулаад сонгуульд оруулж болохгүй юу. Нэгдээд гаргасан хүнийг бүргээд явах боломж юу байгааг судлаад хийчихвэл асуудалгүй болно доо. Наадуул чинь гоншигноод салахгүй хүн сүрэг. Нэр дэвшиж байгаа хүн материалаа өөрөө хүргэж өгч байгаа нь СЕХ-д нөлөөлж байна лээ шүү. Алтанхуяг БИ өмч хөрөнгөө багаар тэгс ингэс хийгээд бичсэн, та нар зохицуулаарай. Би улс төрд олон жил болсон хүн гэх мэтээр авирлаж байгааг бид харсан. Нөлөөлж байна гэж харагдсан. Хэлж ярьж муулж чаддаг ''Хорт могой'.

  • И
    Иргэн

    Зөвхөн ЖАН-аас ажлын хэсэг байгуулсан нь шударга бус байна. Асуудлыг бүрэн шийдвэрлэе гэвэл ЭАН-аас ажлын хэсэгт оруулж байж асуудлыг эцэслэн шийдэх хэрэгтэй.

  • С
    СҮР

    Мурчихана гэж айхгүй бол эдэнтэй ярьж өлсөглөнгөө зогсоож болох л юм

  • Б
    БААТАР

    Баттулгын төлөө өлсгөлөн зарласан юмнуудыг аргадаж яахын вэ. Муусайн юмнууд үхэж байвал таарна. Тэр шалгаж, нягтлах ажил чинь УИХ-ын хийх ажил бишээ. Ганц нэгхэн хүнийг дарга болгохын төлөө тэмцдгээ хэзээ болих вэ? Ганбаатар, Алтанхуяг нарын улстөрийн гаргуун банзлуудын төлөө өлсгөлөн зарладаг нь туйлын тэнэглэл. Өлсаөд 10 хонож чадахгүй ийм ядуухан, ямарч тэвчээргүй, арчаагүй гаруудыг төрд гарсан бөөс гэдэг юм.

  • .
    ...

    za bolj dee zailuul bas neg iim baidlaar zohitsoh heregtei dee

  • И
    иргэн

    Арчаагүй АН-уусууд. өөрсдийнхөө тамганы асуудлыг шийдэж чаддаггүй. Яаж улс орныг удирдаж чадах вэ. зайлаач.

  • А
    АРХАНГАЙ

    Өөр намынхаа гишүүнээр намынхаа тамга тэмдэг дүрэм журмаа хянуулдаг ийм арчаагүй юмнуудыг одоо яах вэ АН та нарт үнэт зүйл алгаа

  • З
    Зочин

    Аштай юу даа, ингээд үнэн мөнөө олбол?

  • З
    зочин

    Сонгуулийн тухай ,хуулинд Үндсэн хуулийн заалтыг зориуд хассан асуудлыг оруулахыг яагаад ярихгүй байна АН-ын хаан. Гол юм руу орохгүй юм.