Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Төгсцогт тулааны албан ёсны эрхээ бэлэглэхээр болжээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт өөрийн замналын 14 дэх тулааны эрхээ Монголын аль нэг телевизд өгч үнэ төлбөргүй хүргэхээр болжээ. Энэ талаар тэрбээр:
"Мэргэжлийн боксын рингэн дэх 14 дэх тулаан маань болоход 18 хоног үлдлээ. Цар тахалтай энэ хэцүү цаг үеийг туулж буй монголчууддаа бага ч болов сэтгэлийн илч өгч, тулааны албан ёсны эрхээ аль нэг телевизэд өгч, үнэ төлбөргүй хүргэхээр шийдвэрлэснээ дуулгая!" гэжээ.



