ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаярт Хүний гавьяат эмч цол олголоо

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:Амараа зураг/Чинбаяр эмч.jpg

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Цэрэндоржийн Чинбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний гавьяат эмч цол олголоо. Ц.Чинбаяр нь Монгол улсад бүртгэгдсэн коронавирусний анхны тохиолдол болох Франц иргэнийг эмчлэх багийн ахлагчаар ажилласан юм.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, ажилтнуудад Төрийн дээд одон, медаль гардуулж байна.