Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 553 халдварын тохиолдол бүртгэгдэж 1234 хүн эдгэлээ
00

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 553 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 48101 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 516 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 37 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4327 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-2261
Хүндэвтэр-1443
Хүнд-517
Маш хүнд-106 хүн байна.
Энэ хугацаанд 1234 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 39564 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 205 болсон байна.



