29 настай эрэгтэй орон сууцны дөрвөн давхраас унаж бэртжээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/цагдаа-1.jpg

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орон сууцны  дөрвөн давхраас унасан хэрэг Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. Тодруулбал, Орхон аймгийн онцгой байдлын газарт өчигдөр 23:33 цагийн үед  Согоот багийн 12 дугаар байр 9 давхар орон сууцнаас хүн унах гээд байна гэсэн дуудлага бүртгэгдсэн байна. Тус аймгийн харьяат 29 настай эрэгтэй Э нь унаж бэртсэн байсныг алба хаагчид аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэсэн байна.