Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Вакцинжуулалтын гэрчилгээг ТҮЦ машинаас авах боломжтой болжээ
00

Төрийн болон хувийн хэвшлийн ААН-үүдээр үйлчлүүлэхэд хоёр тун вакцинд хамрагдсан гэрчилгээ шаардаж буй. Вакцинжуулалтад хамрагдсан гэрчилгээг e-mongolia системээр дамжуулан гар утсан дээрээ зургийг нь татах болон хэвлэж авах боломжтой.
Тус гэрчилгээг интернетэд холбогдох боломжгүй болон бусад шалтгаанаар E-mongolia.mn сайтаас авч амжаагүй иргэд төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаас авах боломжтой болжээ.



