Селтикс Визардсыг хожсоноор бүсийнхээ долдугаар байранд шалгарлаа

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/187051094_10159263683797667_5289925534330272672_n.jpg

Бостон Селтикс, Вашингтон Визардс багууд Дорнод бүсийн долдугаар байрны төлөөх play-in тоглолт болж 118:100 харьцаатайгаар Селтикс хожлоо. Ингэснээр тэд play off-ийн долдугаар байранд шалгарч Брүүклин Нетс багтай цувралд тоглохоор боллоо. 

Өнөөдрийн тоглолтод Жэйсон Тэйтум 50 оноо, 8 самбар авч багаа манлайлсан бол Кэмба Вокэр 29 оноо 6 холын шидэлт гүйцэтгэж түүнд тус хүргэжээ. Визардсаас Брэдли Бийл 22 оноо 9 самбар, Рассэл Вэстбрүүк 20 оноо 14 самбар авсан байна.

Хожигдол хүлээсэн Вашингтон Визардс Индиана Пэйсэрстэй наймдугаар байрны төлөө play-in буюу нэг тоглолт хийж  play off-д орох эсэхээ шийдэх юм.