Иргэний үнэмлэхний QR-аа уншуулаад давтан тунгаа шалгуулах боломжтой

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/иргэний үнэмлэх.jpg

Коронавирусний эсрэг вакцины хоёр тунг хийлгээд 14 хоносон иргэд вакцины гэрчилгээг үзүүлэн төрийн болон хувийн хэвшлийн ААН-үүдээр үйлчлүүлэх эрхтэй болсон. Иргэд вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулж байгаа. Өнөөдрөөс эхлэн заавал вакцины гэрчилгээг үзүүлэх шаардлагагүй болсон байна.

Тодруулбал, E-Mongolia системийн COVID-19 verify аппликэйшнээр иргэний үнэмлэхний QR код уншиж, вакцин хийлгэсэн эсэхийг шалгадаг болжээ.