Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сэрэмжлүүлэг: Согтуурсан үедээ машинтайгаа голд орж, эхнэр, 1 настай хүүхдийн хамт амиа алджээ
00

Сэлэнгэ аймгийн Шаарам сум Орхон гол руу Тоёота Карина маркийн автомашинтай 3 хүн орж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 42 настай иргэн Б нь согтуурсан үедээ машинтайгаа гол руу орсон байна. Үүний улмаас автомашинд сууж явсан 42 настай эмэгтэй У, 1 настай эрэгтэй Б нар нас барсан байна. Хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.



