Визардс Индианаг хожиж плэй-оффд шалгарлаа

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/189880898_10165701309100724_1528292314428989115_n.jpg

Вашингтон Визардс Индиана Пэйсэрс багууд плэй-оффын наймдугаар байрны төлөөх плэй-ин тоглолт хийж 142:115 харьцаатайгаар Визардс хожлоо. Өнөөдрийн тоглолтод Брэдли Бийл 25 оноо 7 самбар, Рассэл Вэстбрүүк 18 оноо 15 дамжуулалт өгсөн байна. Харин Индианагаас Малколм Брогдон 24 оноо 4 дамжуулалт, Домантэс Сабонэс 19 оноо 11 самбар авсан байна.

Ингэснээр Вашингтон плэй-оффын наймдугаар байранд шалгарч Филлитэй цувралд өрсөлдөхөөр боллоо. Харин Индианагийн энэ улирлын аялал энд хүрээд өндөрлөлөө.