Туул голд осолдсон иргэнийг аварчээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/гол12.jpeg

Баянзүрх дүүргийн 20-р хороо Далангийн гарам гэдэг газар Туул голд хүн осолдсон тухай дуудлагыг НОБГ тавдугаар сарын 21-ний 16.48 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20.5 км замыг туулан 17.26 цагт очиж, 30 минут ажиллаж иргэн 26 настай эрэгтэйг гарган тус дүүргийн Цагдаагийн Гуравдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчид хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.