Жүжигчин А.Цэгмэд МУГЖ цолоор энгэрээ мялаана

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Жүжигчин Цэгмид.jpg

Монгол улсын Ерөнхийлөгч маргааш төрийн дээд цол, одон медаль гардуулна. Энэ үеэр МУСТА, жүжигчин А.Цэгмид МУГЖ тэмдэгээр энгэрээ мялаалгахаар болжээ.

Жүжигчин А.Цэгмид нь "Өндөр ээж", "Мартагдсан дууль", "Анхны яргуй", "Ану хатан", "Улаан дөрвөлжин", "Оюутны нууц амраг", "Хунгийн сүүлчийн дуу", "Эхиймаа", "Нийслэл хүүхэн" зэрэг олон тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.