Монголын дөрвөн боксчин өрсөлдөгчөө яллаа

Бусад
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/боксчид.jfif

АНЭУ-ын Дубай хотноо болж буй сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр тулалдсан Монголын 7 тамирчнаас 4 нь өрсөлдөгчөө ялжээ.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 64 кг-д Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Казахстан, ОУХМ Х.Энх-Амар 56 кг-д Афганистан, ОУХМ, залуу тамирчин О.Өнөболд 49 кг-д Киргиз, мөн эмэгтэйчүүдийн 51 кг-д Л.Алтанцэцэг Тажикистаны тамирчдыг тус тус ялсан байна. Энэ удаагийн тэмцээнд 17 орны 150 тамирчин эрэгтэй, эмэгтэй өрсөлдөж байгаа бөгөөд тэргүүн байр эзэлсэн тамирчин 10 мянган ам.долларын шагналтай юм.