Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
"Вильярреал" баг Европын Лигийн ялагч боллоо
00

Европын Лигийн шийдвэрлэх тоглолтод Испанийн хөлбөмбөгийн "Вильярреал" баг Английн "Манчестер Юнайтед" багийг торгуулийн цохилтоор буулган авчээ. Багууд Польшийн Гданьск хотод тоглосон байна.Тоглолтын үндсэн цаг 1:1 онооны харьцаатайгаар өндөрлөжээ.
Ялагч багийн талаас Херард Морено тоглолтын 29 дахь минутанд гоол оруулсан бол Английн багаас Эдинсон Кавани 55 дахь минутанд гоол оруулжээ. Цуврал торгуулийн цохилтоор "Вильярреал" 11:10 харьцаагаар илүүрхсэн бол "Манчестер Юнайтед" багийн хаалгач Давид Де Хеа 11 метрийн торгуулийн цохилтыг алджээ.



.webp)