ЭМЯ: 7000 гаруй шинжилгээнээс 891 тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Ууганбаяр эмя.jpg

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 891 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 57512 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 836 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 54 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4533 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2340

Хүндэвтэр-1585

Хүнд-486

Маш хүнд- 122 хүн байна.

Энэ хугацаанд 434 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 49754 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 272 болсон байна. 32 настай эрэгтэй, 37 настай эмэгтэй, 56 настай эрэгтэй, 88 настай эрэгтэй 62 настай эрэгтэй тус тус коронавирус өвчний нэн хүнд хэлбэрээр өвчилж, нас баржээ.