Коронавирусний нэн хүнд хэлбэрээр 32, 37 настай иргэд нас барлаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/улаан бүс.jpeg

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн коронавирус халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 272 болсон байна. 32 настай эрэгтэй, 37 настай эмэгтэй, 56 настай эрэгтэй, 88 настай эрэгтэй 62 настай эрэгтэй тус тус коронавирус өвчний нэн хүнд хэлбэрээр өвчилж, нас баржээ.

"Коронавирусний халдвар аваад эмчид хандалгүй гэртээ хүндрээд оройтсон хойно нь эмнэлэгт ирж байгаа нь нас баралтын нэгэн томоохон шалтгаан болж байгаа" хэмээн ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэллээ.