Брүүклин цувралд 3:1-ээр тэргүүлж эхэллээ

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/kd irving.jpg

Дорнод бүсийн плэй-оффын эхний шатны Брүүклин Нетс, Бостон Селтикс багуудын цувралын дөрөв дэх тоглолт болж 141:126 харьцаатайгаар Брүүклин хожлоо. Ингэснээр цувралын харьцаа 3:1 болж Брүүклин илт илүүрхэж эхэллээ.

Өнөөдрийн тоглолтод Нетсийн их гурвал нийлээд 104 оноо авсан ба КД 42, Кайри 39, Харден 23 оноо авсан байна. Харин Селтиксээс Жэйсон Тэйтум 40 оноо 7 самбар, Маркус Смарт 16 оноо 9 дамжуулалт өгчээ.

Тэд дараагийн тоглолтоо Брүүклин хотод хийх хуваарьтай байна. Нетсд нэг хожил дутуу бол Бостон боломжит бүх тоглолтод хожиж байж дараагийн шатад шалгарна.