Баян-Өлгий аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/баян-өлгий.jpeg

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

2021.05.30-ны өдрийн 17:00 цагаас эхлэн аймаг, сумын төвөөс орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийнэ.

Тухайн хугацаанд хүнсний 8 нэрийн дэлгүүр, шатахуун түгээх станц, эмийн сангуудаас бусад дэлгүүр, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй.

Тэг зогсолтын хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.