Ц.Анандбазарын эзэмшил Жуковын талбайн газрын зөвшөөрлийг цуцлах үүргийг Д.Сумъяабазарт өглөө

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/NewFolder/Zurag/Anandbazar.jpg

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосныг мэдэгдлээ. Тэрбээр,

"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрладаг талбайн ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг зөвшөөрлийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгалаа" гэв.

legacy:Амараа зураг/жуков талбай/E2W6iunXwAEtw3T.jpg