ЭМЯ: 8610 хүнээс шинжилгээ авахад 790 тохиолдол батлагдлаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/эмч ажилчид ubn.jpg

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 8610 хүнээс шинжилгээ авахад 790 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 59229 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 681 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 109 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4580 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2403

Хүндэвтэр-1613

Хүнд-448

Маш хүнд- 116 хүн байна.

Энэ хугацаанд 327 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 50763 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд долоон хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 283 болсон байна.