Юта цувралыг 3:1 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/utahhhh.jpg

Өрнөд бүсийн плэй-оффын эхний шатанд учраа таарсан Юта Жазз, Мемфис Гриззлэс багуудын цувралын дөрөв дэх тоглолт болж 120:113 харьцаатайгаар Юта хожлоо. Ингэснээр цувралын харьцаа 3:1 болж Юта илт илүүрхэж эхэллээ.

Өнөөдрийн тоглолтод Ютагаас Донаван Митчел 30 оноо 8 дамжуулалт, Жордан Кларксон 24 оноо 6 дамжуулалт өгсөн байна. Харин Мемфисээс Жа Морант 23 оноо 12 дамжуулалт, Дилон Брүүкс 21 оноо 4 самбар авчээ.