Цувралын тав дахь тоглолтод Финикс хожлоо

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/192879823_10159254321778996_4408856900527730782_n.jpg

Өрнөд бүсийн плэй-оффын Финикс Санс, Лос Анжелэс Лейкэрс багуудын цувралын тав дахь тоглолт болж 115:85 харьцаатайгаар Финикс хожиж цувралд 3:2-оор тэргүүлж эхэллээ.

Өнөөдрийн тоглолтод Дэвин Бүүкэр 30 оноо 7 самбар, Крис Пол 9 оноо 6 дамжуулалт авсан бол багийн хүчний довтлогч Энтони Дэвис бэртлийн улмаас тоглолтод оролцох боломжгүй болсон Лейкэрсээс Леброн Жэймс 24 оноо 7 дамжуулалт, Кайл Кузма 15 оноо авсан байна.

Ингэснээр Финиксийн хувьд цувралд ялалт байгуулж, дараагийн шатад шалгарахад ердөө ганц хожил дутуу үлдсэн бол Лейкэрс боломжит хоёр тоглолтод дараалан хожих даалгавартай үлдлээ.