Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгоно

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:9.11/хүүхэд ubn.jpg

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс олгож эхлэхээр болжээ. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлтүүдийг энэ сарын 15-наас олгож эхлэх юм.

Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1-нийг хүртэл хүчинтэй.