Финикс дараагийн шатад шалгарч, аваргуудын улирал өндөрлөлөө

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/9898.jpg

Өрнөд бүсийн плэй-оффын Финикс Санс, Лос Анжелэс Лейкэрс багуудын цувралын зургаа дахь тоглолт болж 113:100 харьцаатайгаар Финикс хожиж цувралд 4:2-оор ялалт байгууллаа.

Өнөөдрийн тоглолтод Дэвин Бүүкэр 47 оноо 11 самбар, Жэе Кровдэр 18 оноо 7 самбар авсан бол Лейкэрсээс Леброн Жэймс 29 оноо 9 самбар, КСП 19 оноо 3 холын шидэлт хийжээ.

Ингэснээр Финикс дараагийн шатад Денвэртэй цувралд өрсөлдөхөөр болж байгаа бол аваргуудын хувьд тэдний улирал энд хүрээд өндөрлөв.

legacy:Амараа зураг/Capture.JPG