Өнөөдөр манай гурван тамирчин зодоглоно

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/279989-06062021-1622960650-328169596-pjimage.jpg

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотод өнөөдөр эхэлнэ.

Олимпын оноо олгох хамгийн сүүлийн болоод, олимпын өмнөх хамгийн том тэмцээнд 118 орны 665 тамирчин /эмэгтэй 278, эрэгтэй 387/ эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөнө.

Хуваарийн дагуу тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, эрэгтэй 60 кг жингийн барилдаанууд болох ба манай улсаас МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, ОУХМ Л. Өнөболд нар барилдана.

Тус тэмцээнд манай улсаас нийт 18 тамирчин оролцохоор болсон. Үүнд:

Эрэгтэй:

ОУХМ Л.Өнөболд -60 кг

ОУХМ Г.Хэрлэн -66 кг

ОУХМ Ё.Басхүү -66 кг

ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг

Саейд Моллаей -81 кг

ОУХМ Г.Алтанбагана -90 кг

ОУХМ Л.Отгонбаатар -100 кг

ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг

ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

Эмэгтэй:

МУГТ М.Уранцэцэг -48 кг

ОУХМ Г.Наранцэцэг -48кг

ОУХМ Л.Сосорбарам -52 кг

ОУХМ Б.Хорлоодой -52 кг

МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг

ОУХМ Б.Ганхайч -63 кг

ОУХМ Ц.Энхчимэг -70 кг

ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг

ОУХМ А.Адьяасүрэн +78кг