Финикс цувралын эхний тоглолтод хожлоо

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/197864922_10169472697642037_708813927871222914_n.jpg

Өрнөд бүсийн плэй-оффын хоёрдугаар шатад учраа таарсан Финикс Санс, Денвэр Наггетс багуудын цувралын эхний тоглолт болж 122:105 харьцаатайгаар Финикс хожлоо.

Финиксээс Дэвин Бүүкэр, Крис Пол, Дэ Андрэ Эйтон, Микал Бриджэс нар тус тус 20-иос дээш оноо авч, багаараа жигд тоглолт үзүүлэн хожил байгууллаа. Харин Наггетсаас Никола Йокич 22 оноо 9 самбар, Майкл Портэр Жр 15 оноо 7 самбар авсан байна.

legacy:Амараа зураг/Capture-4.JPG