Филли Атлантаг хожиж цуврал 1:1-ээр тэнцлээ

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/embiid atlanta.jpg

Дорнод бүсийн плэй-оффын цувралын Филаделпиа 76, Атланта Хокс багуудын цувралын хоёр дахь тоглолт болж 118:102 харьцаатайгаар Филли хожлоо. Ингэснээр цувралын харьцаа 1:1 болж тэнцлээ.

Өнөөдрийн тоглолтод Жөэл Эмбийд 40 оноо 13 самбар, Сэт Көрри 21 оноо 5 холын шидэлт хийжээ. Харин Хоксоос Трэй Янг 21 оноо 11 дамжуулалт, Хартэр 20, Галленари 21 оноо авчээ.