Филли Цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/199538660_10159880453138643_7734948373051510071_n.jpg

Дорнод бүсийн плэй-оффын цувралын Филаделпиа 76, Атланта Хокс багуудын цувралын гурав дахь тоглолт болж 127:111 харьцаатайгаар Филли хожлоо. Ингэснээр цувралын харьцаа 2:1 болж Филли илүүрхэж эхэллээ.

Өнөөдрийн тоглолтод Жөэл Эмбийд 27 оноо 9 самбар, Бэн Симмионс 18 оноо 7 дамжуулалт өгсөн байна. Харин Хоксоос Трэй Янг 28 оноо 8 дамжуулалт, Жон Коллис 23 оноо 7 самбар авчээ.