Финикс Денвэрийг хожиж цувралд 3:0-ээр тэргүүлж эхэллээ

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/paul booker.jpg

Өрнөд бүсийн плэй-оффын хоёрдугаар шатад учраа таарсан Финикс Санс, Денвэр Наггетс багуудын цувралын гурав дахь тоглолт болж 116:102 харьцаатайгаар Финикс хожлоо. Ингэснээр цуврал 3:0 болж Финикс цувралд илт илүүрхэж эхэллээ.

Финиксээс Дэвин Бүүкэр 28 оноо 6 самбар, Крис Пол 27 оноо 8 дамжуулалт өгсөн байна. Харин Наггетсаас Никола Йокич 32 оноо 20 самбар 10 дамжуулалт, Монтэ Моррис 21 оноо 5 дамжуулалт өгчээ.