Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Бичлэг: Йокич дүрмийн бус алдаа гарган тоглолтыг чөлөөлөв
00

Өрнөд бүсийн плэй-оффын хоёрдугаар шатад учраа таарсан Финикс Санс, Денвэр Наггетс багуудын цувралын дөрөв дэх тоглолт үргэлжилж байна. Тоглолтын гуравдугаар үе дуусахад 4 минут орчим хугацаа үлдсэн үед Наггетсийн төвийн тоглогч шинэхэн MVP Никола Йокич Сансын хамгаалагч Камерон Пэйн дээр дүрмийн бус алдаа гарган тоглолтоос хөөгдлөө.
Хоёр багийн цувралд Финикс 3:0 харьцаатайгаар тэргүүлж байгаа бөгөөд Финикс дөрөв дэх тоглолтод хожиж Наггетсийг "шүүрдэх" магадлал өндөр байна.



