Финикс Наггетсийг шүүрдэж бүсийн аваргын төлөө шалгарсан эхний баг боллоо

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/200654329_4441816869184185_2905268695080778694_n.jpg

Өрнөд бүсийн плэй-оффын хоёрдугаар шатад учраа таарсан Финикс Санс, Денвэр Наггетс багуудын цувралын дөрөв дэх тоглолт болж 125:118 харьцаатайгаар Финикс хожлоо. Ингэснээр цувралд Финикс Наггетсийг 4:0 харьцаатайгаар шүүрдэн бүсийн аваргын төлөө шалгарсан эхний баг боллоо.

Өнөөдрийн тоглолтоп Финиксээс Крис Пол 37 оноо 7 дамжуулалт, Дэвин Бүүкэр 34 оноо 11 самбар авсан байна. Харин улирлаа энд хүрээд өндөрлүүлж буй Наггетсаас Никола Йокич 22 оноо 11 самбар, Вилл Бартон 25 оноо 5 самбар авчээ.

legacy:Амараа зураг/Capture-6.JPG