Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/зун.png

Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна. Тодруулбал, энэ сарын 18-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар