Ө.Золбаярыг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны даргаар томиллоо

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
legacy:204164251_499891524449700_1226325633380690327_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар Ө.Золбаярыг томилжээ. Тэрбээр өчигдөр ажлаа албан ёсоор хүлээн авсан байна.

Ө.Золбаяр нь сэтгүүл зүйн салбарт 2004 оноос ажиллаж эхэлсэн.

-2006-2012 оны долдугаар сар хүртэл “ТМ” телевизийн мэдээний албаны дарга,

-2012 оноос “Ийгл” телевизэд тоймч, ахлах редактор,

-2017 оноос У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед Хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан байсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өчигдөр зөвлөхүүдээ томилсон. Томилгооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://ubn.mn/p/15314 унших боломжтой.