Файзерын дөрөв дэх ээлжлийн 30,420 тун вакциныг хүлээн авчээ

COVID-19
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1227/бэлэн.jpg

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер - Comirnaty вакцины 285,300 тунг ийнхүү хүлэээн авсан байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сангаас "Pfizer/Comirnaty/ вакцины дөрөв дэх ээлжийн 30,420 тун вакцин МИАТ ТӨХК-ийн нислэгээр өчигдөр орой Монгол Улсад буулаа.

Тодруулбал,

5,410 тун вакциныг зургадугаар сарын 30-нд

85,410 тун вакциныг зургадугаар сарын 23-нд

84,240 тун вакциныг зургадугаар сарын 16-нд тус бүр хүлээн авсан юм.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.