Цусны хорт хавдартай байсан 18 настай иргэн коронавирусийн улмаас нас баржээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/улаан бүс copy.jpg

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1510 шинэ тохиолдол бүртгэгджээ. Мөн энэ өвчний улмаас есөн хүн нас барсан байна. Тухайлбал, 18 настай нэг иргэн, 60-69 насны дөрвөн хүн, 70-79 насны нэг, 80-аас дээш настай гурван иргэн халдварын улмаас нас баржээ.

18 настай иргэн нь цусны хорт хавдартай байсан бөгөөд коронавирусийн халдвар аваар ес дэх хоногтоо эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай мэдээ байна.