А.Ариунзаяа: Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргаашаас олгож эхэлнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Ariunzaya said/210791493_344179503945135_7558674939872303096_n.jpg

Хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ сарын 20-ноос олгохоор байсан. Харин баяр наадам, амралтын тохиолдуулан 20-ныг хүлээлгүй энэ сарын 9-нд буюу маргаашаас олгож эхлэхээр болсон талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ. Тэрбээр "Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан билээ. Ковид цар тахалын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд Хүүхдийн мөнгөний хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022.01.01 хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.

Мөн бид энэ хүнд үед хэдийгээр Баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхгүй, хойшлуулах шийдвэр гаргасан хэдий ч Бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр нь үлдээсэн. Иймээс иргэдийг гэр бүлийн орчинд, олны хөлөөс хол, агаар салхинд халдвар хамгааллын дэглэм сайтар сахин Наадмын амралтын 9 хоног оо ая тухтай, аюулгүй өнгөрөөхийг уриалж байна. Сангийн яамтай зөвшилцөн маргааш буюу 07 дугаар сарын 09-нд хүүхдийн мөнгө олгох боллоо" гэлээ.

legacy:post/7.8/210425931_4432934633397694_7962554729060571010_n.jpg