"Вакцины эхний тунгаа хийлгэсэн 150,000 хүүхдийн хоёрдугаар тунг хадгалсан"

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/206858663_527934728396591_4686884400651919142_n.jpg

Эрүүл мэндийн яам өнөөдрөөс эхлэн 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр зогсоож байгааг мэдээлсэн. Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Тэрбээр, “Улсын хэмжээнд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. 12-15 болон 16-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулж буй.

Эрүүл мэндийн байгууллагаас 12-15 насны 205,815, 16-17 насны 84,253 хүүхдийг вакцинд хамруулах төлөвлөгөөг гаргасан. Гэтэл богино хугацаанд

12-15 насны 96,511

16-17 насны 54,034 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан.

Өөрөөр хэлбэл, 150,000 орчим хүүхэд вакцины нэгдүгээр тунд маш богино хугацаанд хамрагдсан байгаа юм. Иймд вакцины татан авалттай холбоотойгоор 12-17 насны хүүхдүүдэд Pfizer вакцины нэгдүгээр тунг түр хойшлуулах шийдвэр гаргалаа.

Бид вакцины татан авалтаар нөөцөө бүрдүүлсний дараа үлдсэн хүүхдүүдээ вакцинд хамруулах боломжийг бүрдүүлнэ.​ Харин одоогоор нэгдүгээр тунгаа авсан 150,000 хүүхдэд вакцины хоёрдугаар тунг нь яг хугацаанд нь хийх бөгөөд хоёрдугаар тунг вакцин хадгалах байруудад хадгалсан. Өөрөөр хэлбэл, одоогоор Pfizer вакцины хоёрдугаар тунг 12-17 насны хүүхдүүдэд хэвийн хийж байгаа.

Өнөөдрийн байдлаар 12-15 насны 44 хүүхэд, 16-17 насны 1,071 хүүхэд Pfizer вакцины хоёрдугаар тунг хийлгэжээ. Тус вакцины тун хоорондын зай 21 хоног тул яг товлогдсон хугацаанд хоёрдугаар тунг хийнэ" гэв.