Төрийн гурван өндөрлөг хачин үйлдэл гаргаж наадамчиддаа "бэлэг барилаа"

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 29 сек
340
legacy:post/7.8/211380222_6378584598833824_7592874182855253768_n.jpg

Өчигдөр \2021.07.09\ Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар үг хэллээ. Ийнхүү наадамгүй наадмын урт амралтын өдрүүд эхлэв ээ. Зуун жилийн ой гэдэг наадамчин олны хувьд маш чухал. Тэр тусмаа бөхчүүд, уяачдын хувьд энэ жил юу юунаас онцгой чухал байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдал, олон нийтийн шаардлагын улмаас ийнхүү наадам цуцлагдаад байгаа билээ. Харин төрийн наадамгүй жирийсэн урт амралтууд эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсын төрийн гурван өндөрлөг хачин үйлдэл гаргаж олон нийтийн гайхширлыг багагүй татлаа. Ингээд тэдний үйлдэл ямар утгатай, чухам юу өгүүлж байгааг товчлон хүргэе.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрэнгүй мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн чуулганд видео мэндчилгээ дэвшүүлэв. Ингэхдээ ташаагаа тулж зогсоод цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлэв. Ташаа, сүүжээ тулж зогсоно гэдэг тухайн хүний дээрэнгүй харьцаж байгаагийн илэрхийлэл. Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд Ташаан тус газар гараа тавих; б. [шилжсэн] Хэгжүүн, ихэмсэг бардам зан гаргах гэж тайлбарласан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч чухам яагаад ийм биеийн хэлэмжтэйгээр УИХ-д үг хэлэв гэдэг нь тун сонирхолтой байна. Үгийнхээ төгсгөлд “Улсын Их Хурал, Засгийн газар ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг тэргүүн зэрэгт тавьж, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд хөл дээр нь босгон, цар тахлыг хохирол багатай даван туулахад онцгой анхаарч ажиллахыг Төрийн тэргүүний хувьд хатуу анхааруулж байна” гэж хэлсэн нь УИХ-ын гишүүдийн эгдүүцлийг багагүй хүргэжээ. Учир нь цар тахал өнөөгийн нөхцөл байдалд хүрэхэд түүний удирдаж байсан Засгийн газар хамгийн их хамаатай. Гэтэл эрх баригч намын тэргүүн, Засгийн газрын тэргүүн байгаагүй мэт асуудлыг өөрөөсөө бултуулж УИХ, Засгийн газарт чигүүлсэн нь ийнхүү таалагдсангүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын соёлыг үгүйсгэж индэрт гарлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын индэр дээр гарч үг хэллээ. Орчин цагийн улс төрийн түүхэнд ийм зүйл өмнө нь тохиолдолж байгаагүй. УИХ-ын дарга буюу Спийкер нь парламентын засаглалтай улсад хамгийн чухал албан тушаалтан гэж тооцогддог. Парламент хөгжсөн Их британи, Голланд зэрэг улсад спийкер нь намаас татгалздаг бөгөөд парламентын танхимд үзэл бодлын мэтгэлцээн явагдахад дэг журам сахиулж төвийг сахьдаг. Ерөнхийдөө парламентын танхимд спийкерийн суудал, гол индэр гэсэн хоёр чухал хэсэг бий. Спийкер ямар ч үед суудлаасаа босдоггүй, гол индэрт хэн гарч үг хэлэхийг шийддэг. Манай УИХ-д ч энэ соёл төлөвшсөн. УИХ-ын ээлжит чуулганы нээлт, хаалт, тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн чуулган гээд ямар ч үед УИХ-ын дарга суудлаасаа босохгүйгээр үгээ хэлж, алхаа цохьдог уламжлалтай. Гэвч төрт ёсны уламжлал, парламентын соёл энэ удаа алдагдав. Гол индэрийг хамгаалж, зохицуулж, төвийг сахин дээрээс нь харж суудаг өндөр сэнтийгээсээ УИХ-ын дарга маань бууж ирээд улс төрийн илтгэл тавилаа. Энэ нь түүнийг улс төрчийн уран илтгэлийн амбицаасаа салаагүй, спийкерийн ажлын мөн чанарыг ойлгоогүй яваа гэж харагдуулж байна..

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмч нараа эрүүгийн хуулиар заналхийллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзаж тэдний шаардлагад зарим хариуг өгөв. Цар тахлын үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, хатуу зарчимтай байх ёстойг сануулсан түүний сануулгыг буруутгах үндэслэлгүй. Гэвч Ерөнхий сайд маань сурсан дадсан ёсоороо битүү, хөтүү заналхийлсэн маягтай мессежийг эмч нарт илгээв. Тэрбээр “Надад тусгай албадын шугамаар орж ирсэн мэдээлэл байгаа. Эмч нарын жагсаалыг өмнө нь эрүүл мэндийн сайд байсан хүн улс төржүүлж байна. Үүнийгээ болихгүй бол нэрсийг нь зарлана, Энэ бол үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх санал гаргана” гэв. Энэ үгээрээ хууль хяналтын байгууллага Ерөнхий сайдын даалгавараар ажилладаг болсон шүү гэдэг санааг илэрхийллээ. Нөгөө талдаа гэмт хэргийн шинжтэй ийм мэдээлэл байгаа бол шууд хууль хяналтын байгууллагад өгөхгүй яагаад харин ч жинхнэнэ улс төржсөн зүйл ярив гэдэг сонин байна. Ер нь л манай Ерөнхий сайд гэмт хэргийн шинжтэй мэдээллийг нуун дарагдуулж “шаардлагатай бол зарлана” гэсэн тохиолдолд цөөнгүй болохыг дараах бичлэгээс харж болно.

Ийнхүү наадмын өдрүүдийг угтаж төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үг, үйлдэл нь жинхэнэ сюрприз байж чадлаа. Ерөнхийлөгчийн дээрэнгүй мэндчилгээ, УИХ-ын даргын парламентын соёлыг үл ойшоосон алхам, Ерөнхий сайд хууль хүчний байгууллагаар ил цагаан далайлгасан эдгээр үйлдлүүд юуг өгүүлж, зөгнөж байна вэ? гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.

Хуваалцах:340

СЭТГЭГДЭЛ (34)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Ямар хүн аз жаргалтай вэ? Ямар ч байсан шуналтай, ховдог хүн аз жаргалтай байшгүй. Сү хэдэн үеийнхээ хэрэгцээг хангах хөрөнгийг зүй бусаар хуримтлуулчихсан ч тэр сэтгэл санаа амар, тайван аз жаргалтай байж яавч чадахгүй. Хүүк монгол ард түмний өвчин зовлон, үхэл хагацал, ядууралаар санасандаа хүрсэн болохоор яав ч аз жаргал эдлэхгүй.

  • Ө
    Өдөр өдрийн доройтол ядууралд оруулав.

    Энэ аюулт өвчин 1300, үхэл 700 хол даваад явчихлаа!!! Энд бол яах аргагүй одоогийн ерөнхийлөгч Хүрэлсүх болон Оюунэрдэнэийн засгийн газар шууд буруутай!!! Мөн түүхэнд байгаагүй үйл явдал гарч 7 минутанд хууль засч өөрсддөө тохируулан хууль санаачлах, ямар улс төрийн боловсролгүй түүх соёлоо мэдэхгүй, танил талаа харж бүхнийг мөнгөөр худалдан авсан нөхдүүдийг төрийн өндөр албан тушаалд тавих, гадны орноос орж ирж буй тэр их мөнгөн тусламжуудыг ямар ч хяналтгүй өөрсддөө ашигласан, үнэн үг хэлсэн шудрага хүн бүрийг нам дарж далд оруулах, өөрсддөө цалин нэмж бие биенээ шагнаж дөвийлгөх, үед бинзен тосны үнээ огцом нэмэх, бүх юмны үнэ тэнгэрт хадаж буй энэ үед ахмад бууралуудынхаа үгийг сонсохоо больсон ийм айхтар цаг үед ард иргэдийн амьдрал маш доройтож хүнд байдалд орж байна даа!! Төр засагт нас намба сууж төлөвшсөн улс төрийн боловсролтой, алсын хараатай, олон улсад танигдсан хүн нэр хүндтэй хүн байвал зүгээр болов уу!!!

  • М
    Мөнгөнгөнд хүлэгдсэн күүк

    Хүрэлсүх бол хэн мөнгөтэй байна түүнд наалдаж хүслээ гүйцэлдүүлээд дараа нь мурьдаг нөхөр. Яаг өдоо Мөнхсайхан гэх шуналын микротын мөнгөнд пологтоод бас нээнтэгт нь хүлэгдээд салж чадахгүй арга буюу зөвлөхөөр ажлуулав аа ккк

  • Б
    Бээсэн доторт залуу

    Ер.сайд хүн дутагдлыг дарж өөрт ашигтай цагийг хүлээж гаргаж тавьдаггүй юм аа .Дор дор ил гаргаж засж залруул явдаг юмюм аа

  • О
    Одоо яалтай нь билээ?

    Та нар энэ 3-ыг тэнэг л гэж хараах юм. Гэтэл нийгмийн юм үзэгдлийн таниж мэдээгүй гэнэн хүүхэд залуусыг бид л улсыг сайн сайхан болгож чадна.Бидэнд саналаа өг,Ахмад үе бол үе өнгөрөөсөн хоцрогдсон маягийн ухуулгаар тархийг угааж,ходоодыг нь хоногийн хоолоор баярлуулж байгаад дээр заларчихлаа. Энэ хүүхдүүдийг яалтай нь билээ дээ.60-70 наслахдаа юу эсийг үзэж.сонсох билээ дээ ажлын туршлага гэж ямарч сурах бичигт байдаггүй үнэт капиталыг үгүйсгэж болдоггүй юм аа

  • Х
    Хэрлэн

    Оюун гээд энэ нэг баас баахан хулгай луйвар нуусан шоронгийн новш юмуу юм л бол зарлана нэр хэлнэ гэж хуцдаг юм сайд хүн гэмт хэргийг нуугаад өөрт ашиглах боломж болгоод байж болхуу яалтачгүй хор хов хоёроор гарч ирсэн гөлөг дөө

  • O
    od

    ene 3 yavch heviin bus. iim 3g gargadag man-g uter turgn taraah heregtei. ednees bolj holeg jivlee

  • Д
    Далай

    Муухай билэггүй, аль хавраас л муу ёрлож бгаа хүүрнүүд дээ. Эртнээсээ халхын заяа их гэж үг бдаг, цаанаасаа төрөө дааж явдаг эзэн сахтустай улс юм шүү тэнэгүүд ээ!!!

  • N
    Nansalmaa

    Harin tiimee..sanal neg bn aa..tashaagaa tulj emgenel ilerhiilne gej mongol yosond baimgui l ug uildel uzuullee.yostoi evgui haragdsan shuu..yos zuigui deerengui zan chanar hen ch hereggui..УИХ darga ni eerch muurch buruu zuruu uildel hiij erunhii said ni tagnaj chagnadag buunii nohoinuudtai l boljdee..heleh ch ug alga daa

  • M
    Mongol ulsin irgen

    Iim teneg ys zui ch bhgui ymnuud luivraar garchaad hytad uzel surtlig demjeed heregjuuleed bh shig oi gutmaar, ur huuhduudde heden uyiin lai lanchig uurch davshgui nugel huraaj bgaga ogt medku unuudriin hulgailj zavshsan mungu hurungunduu dulduidaj gemshih ch uhaan seheeghi bolson ni haragdaj bn MANgaruud hariutslaga ylaa uureed bh ystoi gazraa ochih ireh biz ee

  • Z
    Zochin

    Medleg , chadwargvi hvmvvsiig songoson MAN - iin gishvvd buruutai.Ard tvmen uls orni erh ashig hohirch b.na. Ard tvmneesee uuchlal guigaad suudlaasaa ogtsroh heregtei.Yaj 6 jiliig ene meteer unguruuh ym be?

  • З
    Зочин

    Ийм ард түмнээ хүндэлдгүй боддогүй намын бүтэхгүй нөхдыг 30 жил толгой дээрээ залж дэлхий шившиг болгож байгаа ард түмнийг хохь чинь гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна

  • З
    Зочин

    Унахын цондон...

  • З
    зочин

    Өөрсдөө хоногийн хоолны хэдэн халтар төгрөгөөр саналаа худалдаж гаргасан МАН, энэ 3 мангарыг одоо яах ч билээдээ, "бид юу хийчихвээ" гээд толгойруугаа хийчнээн шаагаад яахав дээ, энэ цаг үеийн монголчууд, ЯДУУС бидний л хувь тавилан юмуудаа, баялгаараа дэлхийд тэргүүлэх ийм баян орны цөөхөн Монголчууд бид МАН гэх үеэ өнгөрөөсөн коммунистуудын эрхшээлд 100 жил болоод юунд хүрэв, дэлхийн хамгийн ядуу, хамгийн их өртэй ОРОН БОЛОВ,энэ хуцгацаанд улс орныг хэн удирдав, энэ нам удирдсан, тэгээд одоо энэ намыг, хамгийн агуу том хулгайч, луйварчид, авилгачид, оффшорчид, казиночид, концессчдыг, төрөөс төрсөн тэрбумтнуудыг нь толгой дээрээ залчихаад, тэднуус нь толгой ДЭЭР НЬ БААЖ ШЭЭЖ ДААПААЛЖ БАЙХАД ХӨДӨЛДӨГГҮЙ АРД ТҮМНИЙГ ЮУ ГЭХ ВЭ ДЭЭ

  • O
    Oyu

    Oorsdoo 100000 aar sanalaa hudsldaa bizdee

  • Д
    Д.Маагий

    Хүрэлсүх бол баячуулын утсан хүүхэлдэй

  • Z
    Zochin

    Hohinee hohine

  • Д
    Даруйхан солихгүй бол

    МАН-г хуйгаар нь даруйхан солихгүй бол энэ улсыг сөнөөлөө шүү

  • Д
    Дондог

    Түүхэнд байгаагүй мангуу 3 + МАН

  • Э
    Энхээ

    Одоо яаая гэхэв дээ. Өөрсдөө л сонгосон өөрсдөө л хариуцна . Энд тэнд явахад л жаахан тиймэрхүү дээ. Нөгөө дебил монгол явж байна гэж л харьцдаг юм гадныхан. Дотроо бол яахавдээ монголчууд угийн ....

  • Z
    zochin

    3 har mal

  • М
    М.Уранчимэг

    Улс орныхоо тусгаар тогтнолоо ийм улсуудаар удирдуулах гэж хэдхэн халтар хоногийн хоолны мөнгөөр сонголт хийсэн монголчуудын тавилан ийм л байна даа

  • Z
    zochin

    mongolchuud bid nar uruudan doroitoh yu de orchloo do yanam be

  • И
    Иргэн

    Энэ гурвыг Үл ханагч, Үл санагч, Үл чадагч 3 гэж хэлсэн байсан. Ёстой л үнэн хэлжээ. Ард түмнийхээ төлөө жоохоон сэтгэл гаргаа ч дээ. Өөр хэлэх үг алга даа.

  • А
    Ард

    Хэн сайн дөвчигнөн улс төржиж попроно тэр нөхөр л улс төрийн өндөрлөгт хүрдэг балайр новшийн улс төрийн тогтолцоо ноёлж байгаа энэ бохир заваан үе хэзээ дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй

  • И
    Иргэн

    Ямар ч боловсрол мэдлэггүй 3 МАНгар гэж л энэ байхдаа дээрэлхүү дарангуйлагчид

  • З
    Зочин

    Энэ төр засаг удахгүй солигдох бхоо өнгө төрх нь тэгж харагдахын тэр ярьж хэлж байгаа нь арай бишээ

  • I
    irgen

    Buh shatand huuliig guuli boltol zasaad.erseldegchgui.metgelzeengui.Hamgaalagch n huugeed Angilaar yrihgui .bolobsrol.chadvargui.Mumge tsatsaj irsen.Zandan gj setgets n notoi.Oyuk bol ugaasa chadvargui.iim uomnuudiig ogtsruulah heregtei.Echneen ami amidral uregdej bn.Su g shalgahgui bga bizde.Tgd sur bolood ZU ded 6 zaluu barilaa ch gh shig.Orond n ta nariin taviul garna biz.Ul medegch.Ul hanah.Ul medegch gj ard tumen dugnej bga n zuv.Daamch UIHd bga pyldaguud n duugarahgui uom

  • И
    Иргэн

    Түүхэнд байхгүй 3 тэнэгээр улсаа удирдуулж үздэг л юм байна. Өмнө нь бол ядаж 2 нь тэнэг байдаг байсан. Иргэдийнх нь байж байгаа царай нь л энэ байхдаа

  • Ү
    Үнэн

    Хүрэлсүх үнэхээр мундаг юм бол Сү Батболдыг төрөөс зайлуулах ёстой. Гэтэл хүүтэй нь хамт далбаа өргөөд ч байх шиг. Олигархуудтай тэмцэнэ гэчихээд Элбэгдорж, Сү. Батболд, Мие. Энхболд, Н.Энхбаяр нартай хамтраад ч байх шиг.

  • И
    Иргэн

    Хүрэлсүх гэж дөвчигнөсөн юмны баруун зүүн суганы хоёр гар яг адилхан төвчигнүүр. Худлаа хөөрцөглөх асуудал үүсэхээр аймшгийн кино шиг юм ярьж дэвэргэхээс өөр шид байхгүй. Бушуухан зайлаасай бүгдээрээ

  • Г
    Гайхмаараа

    Нээрээ л гайхсан шүү. Хоорондоо ярилцаж тохироод за чи ингэ би ингэе гээд ийм балай үйлдэл хийдэг юм болов уу.

  • С
    сонгогч

    Хойшид ийм бүтэлгүй, мунгинуу, сагсуу дарга нарыг төрд гаргаж болохгүй гашуун түүх үлдээлээ. Хэнтий, Баянхонгор зүгийн бүдүүн дарга нар үнэхээр бүтэхгүй нь. Женкогоос эхлээд одоо байгаа дарга нар бүгд

  • Т
    Топор

    Энэ Оюунэрдэнэ Хүрэлсүх 2 ын нэр хүнд ард иргэдэд асар их унаж байгаа дээр иргэд дээр намууд болон МАН ын зарим гишүүд дэмжих юм бол амархан л огцоруулах байх шүү Цэрэг цагдаа тагнуул хэн ч байсан дургүй хүрсэн ард иргэдийг тогтоож чадахгүй л байх одоогоос өвчин үхэлтэй дасч байгаа иргэд нэг их айгаад байхгүй л байх.Та нарын хар гайгаар 600д хүн үхээд байна шүү