“Бага түргэний хүрхрээ”-д осолдсон иргэнийг 4 дэх өдрөө хайж байна

Хоосон
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/баян өлгий.jpg

Энэ сарын 12-ний өдөр Баян-Өлгий аймгийн “Бага түргэний хүрхрээ”-ий усанд 12 хүн зугаалж байснаас 1 иргэн хаднаас халтирч осолдсон харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, 4 дэх өдрөө эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Нэмэлтээр Ховд аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.