Перу улсын Ерөнхийлөгчөөр Педро Кастилло сонгогджээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/педро.png

Педро Кастилло сонгогчдын 50-аас дээш хувийн санал авч, Перу улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр 51 настай бөгөөд долдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөхөөр болсон байна.

Сонгуулийн дүн зарлагдсаны дараа Кастилло нийслэл Лима хотод үг хэлсэн юм. Тэрбээр “Бид хамтран ажиллаж энэ улсыг нэгтгэх болно. Ардчилалын эсрэг бүх зүйлээс татгалзана” гэжээ.

Педро Кастилло нь сургуулийн багш, үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: BBC

Э.Мягмарнаран