НЭМҮТ: Дельта вирус нь анхны хувилбараасаа хоёр дахин илүү халдварлах чадвартай

COVID-19
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:ads/uyuyu copy.jpg

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дельта вирусийн онцлогийн талаар бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна. Дельта вирусийн гол онцлогууд нь:

-Хамгийн анх Энэтхэгт бүртгэгдсэн хувилбар юм.

-Энэхүү хувилбар нь хэд хэдэн мутацуудыг агуулсан бөгөөд илүү халдварлах чадвартай байна.

-Анхны хувилбараасаа дор хаяж хоёр дахин илүү халдварлах чадвартай.

-Вирусийн үржил илүү эрчимтэй байж бусад хүмүүсийн амьсгалын замын эс рүү илүү их нэвтрэх буюу бусдад халдварыг илүү их дамжуулдаг.

-Халдвар авсан хүн хоёр хүнд халдвар дамжуулах бус дөрөв, зургаа, зарим тохиолдолд найман хүнд дамжуулж болно.

-Сайн мэдээ нь дэлхий даяар ашиглаж буй ихэнх вакцинууд халдварт өвчнөөр маш хүнд өвдөх эрсдлээс хамгаалж байгаад оршино.